Санхүүгийн тайлагнал толилуулга хичээлийн бие даалт
Нягтлан бодох бүртгэлийн ажил гүйлгээ
Ерөнхий мэдээлэл: “Даян” ХХК нь Улаанбаатар хотын Сонгино хайрхан дүүрэгийн 17-р хороонд байрладаг. Захирал Цэлмэгийн Тэнгэр ерөнхий нягтлан бодогч Саруулын Тунгалаг. Хүнсний (талх нарийн боов, хиам) үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэдэг. Төрийн банктай харилцдаг. Дөрөв дэх жилдээ үйл ажиллагаа эрхлэж байна. Нийт арван ажилтантай. Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч байгууллага юм."Даян” үйлдвэрлэлийн компанийн 2016-12-31-ний ерөнхий дэвтэрийн үлдэгдэл дараах байдалтай байсан.
Касс 950,000₮, түүхий эд материал 1,911,300₮, хувийн өмч 10,800,000₮ бэлэн бүтээгдэхүүн 223,440₮, хангамжийн материал 57,100 ₮ харилцах 4,500,000₮, машин тоног төхөөрөмж 2,800,000₮, машин тоног төхөөрөмжийн хуримтлагдсан элэгдэл 840,000₮, дансны өглөг 502,340₮, газар 9,000,000₮, банкны богино хугацаат зээл 3,200,000₮, авлага1,500,500₮, хуримтлагдсан ашиг 5,600,000₮
2017 оны 1-р сард дараах ажил гүйлгээ гарсан.
1. 01/01 –нд Бүтээгдэхүүн бэлэн мөнгөөр борлуулав. Худалдах үнэ 372,400₮, НӨАТ37,240₮ Өртөг нь 223,440₮
2. 01/01 –нд Дэлгүүрийн 3 сарын түрээсэнд бэлнээр 300,000₮ төлсөн.
3. 01/02 –нд Менежер Тэгшээ 200.0 мянган төгрөгийн цалингийн урьдчилгаа авав.
4. 01/03 –нд 1339.0 мянган төгрөгийн материал худалдан авч үнийг НӨАТ-ийн үнийн хамт данснаас шилжүүл.
5. 01/04 –нд 2291.0 мянган төгрөгөөр хиамны түүхий эд худалдан авч үнийг НӨАТ-ийн үнийн хамт харилцах данснаас төлөв.
6. 01/04 –нд Үйлдвэрлэлд 3,210,982₮ шууд , 646,400₮ шууд бус материал тавьж олгов
7. 01/06-нд Тооцсон нийт цалин 4,280,000₮ төгрөг. Үүний 1,140,000₮ нь шууд хөдөлмөр, 640,000₮ нь шууд бус хөдөлмөр, 1,200,000₮ нь удирдлагын, 1,300,000₮ нь борлуулалт зардал юм.
8. 01/06-нд Цалингаас хуулийн дагуу НДШ, ХАОАТ, бусад суутгал суутгав.
9. 01/07-нд Байгууллагаас төлөх НДШ-ийг 12%-иар тооцсон.
10. 01/07 –нд Үйлвдэрлэлээс 1,871,520₮ -ийн өртөгтэй бүтээгдэхүүнийг бэлэн бүтээгдэхүүний агуулахад шилжүүлэв.
11. 01/07 –нд Бүтээгдэхүүн борлуулав. Үнэ 3,076,000₮, өртөг нь 1,845,600₮ үнэ дансанд орсон.
12. 01/08-нд Үйлдвэрийн ус, дулааны зардалд 30.0₮ бэлэн мөнгөөр төлөв.
13. 01/09-нд Хиамны машины засварт 20.0₮ зарцуулав
14. 01/10-нд Үйлдвэрлэлийн цахилгааны зардалд150,000₮ шилжүүлэв.
15. 01/10-нд Нарийн боовны болон хиаман цехүүдээс1,747,200₮ өртөг бүхий бүтээгдэхүүн иж бүрдэл болон гарав.
16. 01/10-нд “Од” компанид1719.0₮-ийн өртөгтэй бүтээгдэхүүнийг 2865.0₮-өөр борлуулж гэрээ хийв.
17. 01/12-нд 68,300 төгрөгөөр хангамжийн материал худалдан авав.
18. 01/12-нд 28,100₮-ийн цэвэрлэгээний материал, 35,200₮-ийн бичиг хэргийн материал удирдлагын хэрэгцээнд олгов.
19. 01/12-нд Шуудан холбооны зардалд 15,000₮ харилцахаас шилжүүлэв.
20. 01/15-нд Кассаас борлуулалтын зардалд хамаарах шатахуунд 99,000₮ зарцуулсан.Үүнээс НӨАТ 9,000₮
21. 01/25-нд Үйлдвэрээс 2,349,6 мянган төгрөгийн өртөгтэй бүтээгдэхүүн гарсан.
22. 01/25-нд Бүтээгдэхүүн борлуулж дансанд мөнгө хүлээн авав. Худалдах үнэ 3,860,000₮, өртөг нь 2,316,000₮ болов.
23. 01/25-нд Цалин тавьж олгов.
24. 01/27-нд Авлага цуглуулж нийт 3,865,000₮ харилцах дансанд хүллэн авав.
25. 01/28-нд Номин дэлгүүрээс (Hairar маркын 6кг бүтээгдэхүүн шарах чадалтай) шарах шүүгээг 1,300,000₮-өөр дараа тооцоогоор худалдан авав.
26. 01/30-нд Үйлвэрлэлийн тоног төхөөрөмжийн сарын элэгдэлийн зардлыг 23,300₮-өөр тооцов.
27. 01/30-нд Энэ сарын дэлгүүрийн түрээсийн зардал болох 100,000₮-ийг тохируулан бүртгэх
28. 01/31-нд Түр дансдыг хааж ашгийг тодорхойл.
29. 01/31-нд Орлогын албан татварыг хуулийн дагуу тооцож бүртгэх.
30. Хуримтлагдсан ашгийг үлдэгдлийг тодорхойл.
Хийх зүйл:
НББ-ийн мэдээлэл боловсруулах үе шат- (ерөнхий журнал, дэвтэр, гүйлгээ баланс ) н ы дагуу ажил гүйлгээг боловсруулж Санхүүгийн тайлан, Санхүүгийн тайлангийн тодруулга бэлтгэ.
“Санхүүгийн тайлангийн А маягт”-ыг бөглөх.(“ST of AANB”excel file)
No comments:
Post a Comment